Välj språk här Välj språk här

ТАЛ ЦААС

Нүүдлийн сүүлчийн хэсэг цэгцэрч дууслаа. Хар туузтай бүрх малгайтэй байр хөлслөгч залуухан эр амьдарч байсан байрнаасаа нүүн явахын өмнө ямар нэгэн зүйл мартчихсан байх вий гэсэн янзтай өрөөн дотрохийг нягтлан харав.

-Үгүй ээ. Юу ч мартаагүй байна. Үнэхээр юу ч мартаагүй байна гэж бодсоор эргэтэл тухайн байрны төв зааланд байрлах утасны тавиурын хананд  нэг тал цаас дүүрэн гаргацтай гаргацгүй янз бүрийн бичгийн хэлбэрээр янз бүрийн үзгээр бичсэн тэмдэглэлүүд байх нь харагдав.

-Энэ бичиглэлүүд дотор түүний аль хэдийн мартахыг хүссэн энд байсан амьдралынх нь 2 жилийн бүхий л дүр зураг бичээстэй байв.

-Тэр тал цаас нь нарны гэрэлд удаан байсны улсаас гандан шарлажээ.

-Тэр эрэгтэй тус цаасыг авч хамгийн эхэнд түүний сүйт бүсгүй байсан Alice-гийн нэр байлаа. Энэ нэр бол тэр эрэгтэйн мэдэх хамгийн сайхан нэр байлаа.

Бас … 15.11 гэсэн банкны дугаарыг жирийтэл бичсэн нь яг л сүмийн мөргөл дууны дугаар шиг харагдана. Тэр эрэгтэй банкнд ажилдаг.

Хэдийгээр тэр нь өнөө маргаашийн амьжиргааг залгуулах төдийхөн ч тэр энэ ажилдаа туйлаас дуртай байв. Тухайн банк нь  дампуурлын ирмэгт тулж тэр эрэгтэй сэтгэл санаагаар унаж байсан ч азаар өөр байгууллага үрггэлжлүүлэн ажиллуулснаар байдал хэвийн болов.

Мөн түүнчлэн  тус цаасан дээр : Сүй тавих өдөр бас цэцгийн дэлгүүр, үзэсгэлнт сүйх тэрэг хөлсөлж авах, халаас дүүрэн мөнгө зэргийг   тэмдэглэсэн байв. Цаашилбал: гэрийн тавилга, ханын цаас, мөн шинээр гэрлэж, бүтэн сайнд дуурь үзэх гэх мэт тэдний хамгийн сайхан дурсамжийн хэсгүүд энэ цаасаар нэг дүүрчээ. Хэдийгээр тэр эрэгтэй энэ бүхнийг аль хэдийн мартахыг хүссэн ч энэ бичигдсэн тал цаасыг бүттэн дүүрсэн шиг түүнийдурсамжнд мөн адил дүүрэн үлджээ….

Мөн тэр тал цаасны дараагийн хэсэгт нэг эрэгтэйн нэр байх бөгөөд түүний нэр  дээгүүр зурж орхижээ. Энэ бол нийгэмд нилээд сайн байр суурь эзлэж байсан найзынх нь нэр. Гэвч тэр өөрийн боломж байр сууриа тэр хэвээр нь хадгалж чадаагүгээсээ аргагүйн эрхэнд холын холд нүүх болсон нэгэн найз нь юм.

Бас цаашилбал  дараагийн нэсгээс эхнэрийнх нь дотоод  амьдралын нэгэн дүр зургийг харж болно. Энд эхнэрийнх нь гар бичмэл.

-Юун эхнэр билээ!!! Энэ бол уг нь  түүний эхнэр

-Гэвч түүний эхнэр рүү сэмхэн дөхөж, чимээгүйхэн гэтэн орж ирэхдээ заалны гол хэсгээр биш  хонгилын нууцхан замаар унтлагын өрөө рүү  сэмхэн очсон DOKTOR  L.

Энэ явдлаас болж асуудыг зохицуулахаар ирсэн хадам ээжийн нэр , хэрэгцээтэй үед байдлыг хэвийн болгохыг хичээсэн хадам ээж.вв

Тэр тал цаасан дээр

-Цаашилбал: Хоол амтлагч буурцаг, гэрийн эзэгтэй нь гэртээ байхгүй байх, эсвэл байсан ч  байнга л тэр эмэгтэй орон дээрээ хэвтэж байх…

-Үүнээс цаашихыг тэр эрэгтэй уншихыг хүсэнүй. Уншиж ч чадсангүй.

Нүд нь сүүдэрлэн харанхуйлж нулимсаар бүрхсэн нь яг л далайд живсэнтэй адил санагдана.

Яг өдөөгийн байдлаар тэр залууд өнгөрсөн амьдрал нь яг  оршуулгын товчоо шиг, жижиг  ч юмуу том ч юмуу авс шиг,  үнс нурам шиг санагдана.

Дараа нь тэнд илүү юу  ч үлдээгүй. Зөвхөн үнс нурам л үлдсэн. Тиймээ  зөвхөн үнс нурам л үлдсэн…

Гэсэн ч тэр наранд шарласан тал цаасыг үнсэж энгэрийнхээ халаасанд  хийлээ.

Тэрээр өөрийн өнгөрүүлсэн 2 жилийнхээ амдралын дундуур зөвхөн хоёрхон хормын зуур туулан өнгөрөөд гарав.

Гэсэн хэдий ч тэр эрэгтэй толгой бөхийсөнгүй. Харин ч бүр эсрэгээр нь аз жаргалаар дүүрэн хүн шиг толгойгоо дээш өргөсөөр ихэмсэг бардам гарч ирлээ.

Хичнээн хүнд хэцүү байсанч, түүнийг өөртөө хэзээч тусгаж авдагүүй шигээ тэр мөн сүйт бүсгүйгээ хэзээ ч өөрийн болгож байгаагүйгээ анх удаа л мэдэрлээ…

 

Швед хэлнээс Монголд хэлэнд хадаж орчуулсан Банзрагчийн Энхтуяа

Översätting av: Enkhtuya Lindholm / Mongoliska /

Download